ТАНИЛЦУУЛГА

Манай “Бэзү Технологи” ХХК нь 2017 онд гадаад худалдаа, барилгын материал болон сантехникийн тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх үүсгэн байгуулагдсан.

Байгууллагдсан цагаасаа эхлэн барилгын дулаан хангамжийн систем, халуун хүйтэн ус хангамжийн системийн тоног төхөөрөмжүүд болох Швед улсан ALFA LAVAL, БНХАУ-ын SHINEHEAT брэндүүдийн өндөр хүчин чадал бүхий ялтаст дулаан солилцуур, БНХАУ-ын CNP,SHIMGE, SHINEHOO брэндүүдийн бүх төрлийн эргэлтийн болон өргөлтийн насос, Турк улсан BESTTANK брэндийн тэлэлтийн сав, Швейцарь улсын ABB брэндийн давтамж хувьсгуур, Герман улсын SIEMENS, Дани улсын DANFOSS брэндүүдийн температур тохируулах автомат хаалтнууд, активатор түүний удирдлага автоматжуулалт болон холигч насосны узельд хэрэглэгддэг дагалдах бусад төрлийн тоноглол, тоног төхөөрөмжүүдийг худалдаалах үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Мөн түүнчлэн манай байгууллага нь БНХАУ-ын CNP брэнд, Турк улсан BESTTANK, БНХАУ-ын SHINEHEAT брэндүүдийн албан ёсны дистрибьютороор ажилладаг.
2017 оноос эхлэн эдгээр барилгын дулаан сантехникийн бараа бүтээгдэхүүн тоног төхөөрөмжүүдээ БЗД-ийн товчоонд байрлан төв агуулах болон БЗД-ийн 13-р хороонд байрлах төв дэлгүүрээр худалдаалж байна.

Манай компани нь барилгын дулаан хангамж сантехникийн салбар, усжуулалт, уул уурхай, гүний худаг, амины орон сууцны халаалтанд өргөнөөр хэрэглэгддэг өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдийг худалдах, зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагааг өнөөг хүртэл тогтвортой явуулж байна.

ТҮНШ БРЕНДҮҮД